Tuesday, December 22, 2009

Сүүдэр ...

Зэрэгцэж зогсоход сүүдэр огтолцохгүй...
Зураасан дээр надтай хамт явахгүй...
Чигээрээ явахад чи хэзээ ч хазайхгүй...
Чамайг гэж намайг битгий дага...

2009/03/14 16:02

Thursday, April 30, 2009

Хүлээ...

Чиний тухай бичсэн номонд нэг хуудас нэмэгдлээ.
Чи энд зогсоод л, харин би чамайг хараад л
Нүүр дүүргэж бичсэн зүйлийг хэзээ ч чи мэдэхгүй байх
Нэг л мэдэхэд чи наашаа харах байх, би эсвэл чи хүлээ...

Үлдэц...

Надад байхгүй юм бүхэн зарим нэг хүнд байдаг, надад байгаа зарим юм эсвэл юм бүхэн харин тэрэнд огт байхгүй, тэгэхээр би юу хүсэх эсэхээ бодоод л... Даанч хариу нь гарах болоогүй эсвэл энэ бодлогонд хариу алга...

Wednesday, April 22, 2009

Аз жаргалын эрэлд ...

Аз жаргалын эрэлд гээд яваад байхад нар5
- Одоо би амрая гээд ганц нүдээ аничихдаг. Тэнэг нар хамт жаахан байчихгүй. Тэгэхэд нар бултчихгүй эсвэл эрхийндээ мэргэн тарвага ах ядаж хоёр нар үлдээцэн бол.Зарим нэг хүнд, надад амар байхсан... Тэгэхдээ бас жаахан ч гэсэн баярлах шиг
Хараацай эргээрэй
Хараацай эргээрэй
Хараад л байя
Хараад л байя

Sunday, March 15, 2009

I'm coming to home

Гудамжаар алхаж явна
Гэгээ тасарсан байна
Гэрлийн шонд харагдаж байгаа цас
Ганцхан тэрэнд цүнх нь л байна
Харих замд нь цас хаялж байна
Харих замын цастай дурсамж
Сормуусан дээр нь цас унасан байна
Сэтгэл дотор нь цас хаялж байна...

2008/02/29 00:35

Saturday, March 14, 2009

Бодлого бодогддог егөөдөл

Хүмүүсийг хоёр хуваахаар болоод дундуур нь зураас татжээ. Нэг тал (ТЭНЭГ1)-------------------/------------------(ТЭНЭГ2) нөгөө тал. Харин та хаана нь байна? Бүх л хүмүүс буруу тэнэг үйлдэл хийж байдаг. Бурханы байгаа эсэхийг нь мэдэхгүй байна, тэгэхдээ л тэр ч гэсэн.

Хэнээгийн Хэнэггүй


Би...

Хэн ч танидаггүй
Хэнээгийн Хэнэггүй
Хэний ч мэдэхгүй
Хэнээгийн Хэнэггүй

Хэнээ гэж дуудах нь ч бий
Хэнэггүй гэж дуудах нь ч бий

Хэний ярих хэнд ч хамаагүй
Хэний яриаг ойлгох албагүй

2009/03/14 15:11