Sunday, March 15, 2009

I'm coming to home

Гудамжаар алхаж явна
Гэгээ тасарсан байна
Гэрлийн шонд харагдаж байгаа цас
Ганцхан тэрэнд цүнх нь л байна
Харих замд нь цас хаялж байна
Харих замын цастай дурсамж
Сормуусан дээр нь цас унасан байна
Сэтгэл дотор нь цас хаялж байна...

2008/02/29 00:35

Saturday, March 14, 2009

Бодлого бодогддог егөөдөл

Хүмүүсийг хоёр хуваахаар болоод дундуур нь зураас татжээ. Нэг тал (ТЭНЭГ1)-------------------/------------------(ТЭНЭГ2) нөгөө тал. Харин та хаана нь байна? Бүх л хүмүүс буруу тэнэг үйлдэл хийж байдаг. Бурханы байгаа эсэхийг нь мэдэхгүй байна, тэгэхдээ л тэр ч гэсэн.

Хэнээгийн Хэнэггүй


Би...

Хэн ч танидаггүй
Хэнээгийн Хэнэггүй
Хэний ч мэдэхгүй
Хэнээгийн Хэнэггүй

Хэнээ гэж дуудах нь ч бий
Хэнэггүй гэж дуудах нь ч бий

Хэний ярих хэнд ч хамаагүй
Хэний яриаг ойлгох албагүй

2009/03/14 15:11