Tuesday, December 14, 2010

Үнэр

Хуучин цонх, тагтан дээрээс харахад, хэний ч юм нэртэй гудмаар алхан явахад, холхи газрын бүх л чимээ сонсогдоно. Эдгээр хэсэг газраар сайрхан холхиход бүх л зүйлээс өөрийнх нь гэсэн янзан бүрийн үнэр ханхална. Хаврын үнэр, зуны үнэр, намрын үнэр, өвлийн үнэр бүгдээс их л сайхан мэдрэмж мэдрэгдэнэ.
Хавар гудмаар алхан явахад нэг л нойтон, уйтай үнэр. Бороо, цас нартай холилдон орох үед үнэртээд л баймаар.

Зун өглөө эртлэн босоод, цонхоо онгойлгоход, шувуудын жиргээ сонсогдоно. Түүний хажуугаар мэдээж нөгөө үнэр, цэнгэг агаар, нэг л нам жим амьсгалахад уужим сэтгэгдэл төрнө. Амьсгалаад зогсоод л баймаар сайхан үнэр. Хур бороо орох үед нэвширтлээ норон, ус туучаад, хашгичаад хамаг хурдаараа гүйх үнэхээр гоё. Эсвэл хүсч, хүсч авсан шүхэрээ аваад, цуваа өмсөөд алхаад л баймаар, алхаад л баймаар. Орой болно, орой харин зуны шөнийн үнэр үнэртэнэ, нэг л гоё ногоон үнэр.

Намрын өдөр нозоорон салхинд гарна. Навчис унана. Хүмүүсийн амьсгалах чимээ нэг л ганцаардмал, царай бас хөдөлгөөн бүр нь аажуухан удаан, үргэлжлээд л байхаар юм шиг.

Өвөл боллоо. Өнөөдөр өвлийн нэгэн өдөр. Хүмүүсийг ажил эсвэл хичээлээсээ тарах үед жавар тэднийг гарч ирэхийг хүлээнэ. Тэд дулаацахыг хүсдэг байх...
Энэ үед дулаан хувцсаа өмсөөд ямар нэгэн зорисон газарлуугаа тайван гэгч нь алхахыг хичээнэ. Ороолт, малгай хоёроор сайтар зэвсэглэсэн тохиолдолд нүүр даарна л гэж байхгүй. Ингээд зорисон газраа ирэхэд хацрын дээд хэсэг, нүд хавицаа жижигхээн улаа бутарсан харагдана. Гоё ч юм шиг.
Өвлийн эд хүйтнээр хувцас эсвэл цагаан хэрэглэл гээд л ямар нэгэн зүйлсийг угаагаад гадаа хэцэн дээр тавиад болсон гэж үзсэний дараагаар оруулж ирэхэд тэндээс жинхэнэ өвөл ханхална. Өөр бас жижигхээн зугаалган дээр моддын доор түүдэг асаан суухад гарах үнэрийг мартаж бололхгүй.

Жаахан амьсгалсан ч гэсэн дээрх бүх үнэрийг би лав үргэлж үнэртэхийг хүсдэг.

Friday, November 26, 2010

Зүгээр л

Гарт баригдах зүйлгүй, хацарт нулимс тогтохгүй
Нүдэнд торох зүйлгүй, нүхэнд багтах зайгүй
Газарт оршихгүй, тэнгэрт байхгүй
Зүүдэнд хэн ч ирэхгүй, зүгээр л хоосон оргих шиг

Tuesday, November 23, 2010

Харисан хүн хоолтой хоцордог

Хар багын явдал
Харисан хүн
Хоолтой хоцордог нь
Хууль болсон
Цаг гэмээр

Хэний хүү
Хүний хүү, бүгд л адил
Хоолны төлөө
Хүн бүрийн тэмцэл
Болсон гэмээр

Хоёр нохой яс булаацалдах шиг
Хүний хүү хоол булаацалдана
Хоёр нохойноос илүүтэйгүүр
Хар санан хоосрон үлдэх мэт

Tuesday, November 2, 2010

Жагсаалтын дагуу

Сэрүүлгэний дуугаар
Шөнийн зүүдний хаалгыг
Хаян гарч ирээд
Хоёрын хүрдний тухай
Хоёр хоёрын зургаан хариутай
Сүрлэн байшиндаа сэрмээр
Хуучин дүрс хорогдсон
Толинд сүүдрээ харан
Салтганаж байгаад
Савж арагшаа унамаар
Сандлан дээрээсээ
Салбайж унтлаа инээмээр
Хийх юмгүй чамтай,
Хэнтэй ч юм тэнэмээр, дэмийрмээр
Хоёр талаас гүйж ирээд
Хоорондоо мөргөлдөж тоглох уу
Шүдэнз босгож тавиад
Ширээнээс үсэрч суух уу
Хажуугаар явсантай нь
Хар яр хиймээр
Шалтаг гарган хэнтэй
Хамаагүй хага хэрэлдмээр
Харин чамайг тэнэгтэхээр
Хагарч унтлаа, хашгирмаар
2008/02/23 17:51
:Сүүлд засвар оруулсан

Saturday, September 11, 2010

Мяа байна аа

Мяагийн мяагийн мяа байна. Толгой тархи өвдөөд бие тэнхээ нэг л хүнд, хөшингөтөө л, цаанаа нэг л зовиуртай. Явах суухаа мэдэхгүй болсон мэт л санагдаж байна. Магадгүй ядарсан юм болов уу...
Тэхдээ л би хийх ёстой гэсэн бодолтойгоор тохиолдол бүрийг алдахгүйгээр цаашаа явахыг хүсэн цаг хугацаа бүрийг ашигтайгаар өнгөрөөнө гээд, хүнд ямар нэг дэл сул зүйл ч гэсэн илүүдэхгүй гэж тунгаасан ч өөрийгөө чамласаар байна.
Тэгсэн мөртөө, тэгтлээ ихээр бас оролдохгүй байгаа юм шиг санагдах юм. Өөрөөс зарим нэг талаар илүү байгаа нэгнийг хараад би ч гэсэн үүнээс ч илүү байж чадна хэмээн зоригжуулан цааш алхах нь өөртөө жаахан ч гэсэн урам өгч байгаагийн илрэл болдог гэдэгт итгэж байна.
Зүгээр суулгүй ямар нэг зүйл хийх л ёстой юм шиг, хөдөлж л байвал санаа амар болохым. Толгой өвдөж байна, зовиуртай байна, яах вэ?

Thursday, September 2, 2010

Гэрлийн бүрхүүл

Бүрэг бүхний төгсгөл, энд
Бүрэнхийгээс ирсэн, эхэнд
Хүр хорхойн мөрөөдөл
Хүрэхийг хүссэн мөрөөдөл
Хар биш цагаанруу
Харанхуй биш гэрэлрүү л
Нүдээ анивчих бүрт харанхуй
Нээж байгаад тийшээ

Амьдралын хүрд нь энэ
Хүрд эргэнэ, амьдрал
Эхэнд нь үхэл, жаргал
Хүрд эргэнэ, амьдрал
Эцэст нь үхэл, жаргал

Дүнзэн байшингийн үүдэнд
Дэнгийн адил хүрэн, нүдэнд
Дээврээс дүүжилсэн бүрхүүл
Жирийн л харагдах гэрэл
Тойрон эргэлдэнэ, эрвээхэй
Төөрч явсан, эрвээхэй
Мөрөөдлөө олсон, үхэл
Мөрөөдлөө олсон, жаргал

Амьдралын хүрд нь энэ
Хүрд эргэнэ, амьдрал
Эхэнд нь үхэл, жаргал
Хүрд эргэнэ, амьдрал
Эцэст нь үхэл, жаргал
2008/06/30 00:19

Friday, August 27, 2010

Э э Ээ Э э Ээ ЭЭ ээ

Толгой эргээ л
Доороо эргээ л
Тоймгүй удаан
Доороо эргээ л

Улаан байсан
Цагаан байсан
Уй байсан
Цагаан болсон

Хаана байна
Яарч байна
Худлаа байна
Яаамаар байна

Тоогүй олон
Тойрч эргээ л
Хээгүй олон
Хуйрч гүйгээ л

Ямар байсан
Яамаар байсан
Ялгаагүй байсан
Я-гүй болсон

Ээ ээ байна
Ай ай байна
Юу юу вэ
Юу нь юу вэ

яаая, толгой задарлаа, толгой задарлаа...

Wednesday, July 28, 2010

Нусан голоос цэрэн далай руу

Нусан голын эргээс цэрэн далайн гүнрүү сэлүүрдэн яваа өвгөний дүр зураг бодолд дүрс хийн буув. Сэлүүр модны нэг нь аль хэдийн ялзран хаягдсан нь өвгөний аль ч далайд тохиолдож байгаагүй новшийн хэрэг байв. Ганц дайчин ганцаардахгүй гэдгийн адилаар үлдсэн ганц сэлүүрээ аажуу уужуу жайвалзуулан лаг нусан голоос цэрэн далайруу нэг миллиметр ч гэсэн ойртохын тулд хамаг хүч чадлаа барж байгаа нь энэ юм. Энэ тамтай зүйл хэзээ нэг дуусахыг өвгөн үл мэднэ, гэсэн ч сэлүүрдсээр л.
Үүнээс гадна амьсгаа авахаас эхлээд, бүүр өөрийгөө үнэртэхээс дур гутах шиг болж байхуйц сэтгэгдэл үе үе төрөх нь амьдаараа үхдэл болсон мэт. Өдөржин наранд цохиулан мансуурсны дараа нүдэнд нь халсан нусны ууршилт зэрэглээн дунд явсан...

Saturday, July 24, 2010

Өнөө өдөр

Метроны хаалгаар жихэн орж байгаа хүнийг харлаа. Тэхдээ тэр ганцаараа жихэж байгаа нэгэн. Учир нь тэр хаалга хаагддагийн даваан дээр ирсэн нь энэ. Бас яагаад ч юм тэр өнөөдөр бас ажилдаа явах гэж байгаад гэнэт халтираад метронд суухаар шийдсэн. Хаха энэ нэг киноны хэсгээс тэгээд цаашаа үзэж байна одоо. Юу гэдгийг нь мэдэх байх оо. Харамсалтай нь гүйцээж үзэж чадкуу юмшиг байна. Азаар амралтын өдөр, сэрүүхэн ч өдөр, гарч улаа эргүүлэхээр шийдлээ, энэ сайхан хэрэг.

Эмээгийн дурлал

i don't wanna be your friend
I just wanna be your lover

Monday, July 19, 2010

Нар ...

Усны долгионд гэрэл хугараад
Ойсон хугачааны гялбаа
Хагархай шилэнд дуу оруулаад
Орой дээрээс илчит наран

Сүүдэр дайраагүй, сар туяарсан
Сүүдэр дайраагүй, нар мандсан
Нар мандаагүй, сар туяарсан
Сар туяараагүй, нар мандсан

Уулын оргилд сүүлчийн гэгээ
Улааран замхрах эцсийн тасалдал
Эмтэрхийгээр тусах эхний тусгал
Эргэх ертөнцийн эхний өнгө

Tuesday, June 22, 2010

Thursday, June 17, 2010

Хуурсан

Шилэн шувуу нисэж байна
Шөнийн саранд гэрэлтэнэ
Хиймэл модон дээр сууна
Хээгүй шилэн сүүдэр тусна
Хөх шувуу хоёулаа
Хамтдаа тэнд байсан
Харин нэг нь тэрийг
Хардаа гээд дагаад явсан