Friday, November 26, 2010

Зүгээр л

Гарт баригдах зүйлгүй, хацарт нулимс тогтохгүй
Нүдэнд торох зүйлгүй, нүхэнд багтах зайгүй
Газарт оршихгүй, тэнгэрт байхгүй
Зүүдэнд хэн ч ирэхгүй, зүгээр л хоосон оргих шиг

Tuesday, November 23, 2010

Харисан хүн хоолтой хоцордог

Хар багын явдал
Харисан хүн
Хоолтой хоцордог нь
Хууль болсон
Цаг гэмээр

Хэний хүү
Хүний хүү, бүгд л адил
Хоолны төлөө
Хүн бүрийн тэмцэл
Болсон гэмээр

Хоёр нохой яс булаацалдах шиг
Хүний хүү хоол булаацалдана
Хоёр нохойноос илүүтэйгүүр
Хар санан хоосрон үлдэх мэт

Tuesday, November 2, 2010

Жагсаалтын дагуу

Сэрүүлгэний дуугаар
Шөнийн зүүдний хаалгыг
Хаян гарч ирээд
Хоёрын хүрдний тухай
Хоёр хоёрын зургаан хариутай
Сүрлэн байшиндаа сэрмээр
Хуучин дүрс хорогдсон
Толинд сүүдрээ харан
Салтганаж байгаад
Савж арагшаа унамаар
Сандлан дээрээсээ
Салбайж унтлаа инээмээр
Хийх юмгүй чамтай,
Хэнтэй ч юм тэнэмээр, дэмийрмээр
Хоёр талаас гүйж ирээд
Хоорондоо мөргөлдөж тоглох уу
Шүдэнз босгож тавиад
Ширээнээс үсэрч суух уу
Хажуугаар явсантай нь
Хар яр хиймээр
Шалтаг гарган хэнтэй
Хамаагүй хага хэрэлдмээр
Харин чамайг тэнэгтэхээр
Хагарч унтлаа, хашгирмаар
2008/02/23 17:51
:Сүүлд засвар оруулсан