Monday, July 25, 2011

The Notebook 1

Чамайг хэн санах вэ дээ
Хэн ч санахгүй...
Хааяа би энэ амьдралд яг л
Хог новш шиг байх юм... гэсэн тус тусдаа 2 мөрийг нэг кино үзэж байгаад өчигдөр сонслоо. Яагаад энэ 2,2 мөртийг сонсоод тэгээд бичиж аваад нийтлэж байгаан бүү мэд.
Бүх л киноны үйл явдлаас харах юм... Гэр бүлийн тухай, бүх зүйлсийн тухай, эцэг эх, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд гээд хэн ч бай өөрийн алдсан алдаагаа бусад хэн нэгэндээ нялзайхгүй байх. Энэ л бүх зүйлийн тэнцвэр, утга учир, мөн чанарыг илэрхийлдэг.
Заа тэр тийм биш байя гэхэд хэрвээ ийм зүйл болсон тохиолдолд алдаа гаргасан хэн нэгнийг эхний удаад, ойлгуулж хэлээд л, тайтгаруулмаар...

Араас нь бас нэг хэдэн үг санаанд орсон, хэзээ ч билээ хаа нэг газраас сонсож байсан. Утгагүй л үг л дээ.
Бүгдийн найз хэний ч найз биш... Юугсэн ч үг юм.

Бас нэг утга учир бүхий өгүүлбэр суваг эргүүлж байгаад сонслоо.
Хайрлаж хүндэтгэдэг хүн байсан ч гэсэн хамгийн хүндтэй хүн үгүй болохоор маш их... гэж байхад нь сувгаа сольсон.

Шөнө унтаж байх үеэр гэнэт сэрэн нойр хулжин зурагт асаав. 04-н цаг.
The Notebook эхэлж байна.

Сайхан кино хааяа нэг гарч байхад нь үзээд л нэг л хачирхалтай санагддым. Кинон дээр Noah Allie-тай танилцаж байх үеийн үйл явдал. Noah Allie-д, Чи намайг мэдэхгүй ч би өөрийгөө мэднэ гэж хэлдэг оновчтой үг...
Дүнгэж Noah, Allie 2 танилцсаны дараа зам дээр Noah Allie-д, Хүссэн зүйлээ хийж чадахгүй байна гэдэг хамгийн утгагүй зүйл гэж хэлээд хамтдаа машин зам дээр дээшээ харж хэвтээд гэрэл солигдохыг хардаг хэсэг.
Кино үзэх зуур бяцхан дракуланууд жингэнэлдэн нисэж намайг шимэх гэж оролдсон болоьч хоёрыг нь цааш нь харуулж амжсан. Харин өнөөдөр үлдсэн нэгийг нь анаж байгаад цааш нь харуулна даа.
Нар мандахын өмнөх хэд гурван зураг буулгаж амжсан...
Энэ үед бүх юм амар жимэр нам тайван гэсэн мөртлөө л миний дотор нэг л дүнсгэр.

Wednesday, May 18, 2011

Харилаа

Өнөөдөр ямар их мяарч байснаа анзаарлаа. Хөдөө маркын газар очиж жаахан юм хийхэд, тайван сайхан болж байна, толгой задрах гэж байсан байна.
Ямар их ядарсан байна аа гээд, унтаж амс хийе л гэж бодлоо. Харилаа

Thursday, January 20, 2011

Хэрвээ чи

Хэрвээ чи, хэрвээ чи
Хэдхэн хоногийн настай бол
Хамгийн эхэнд юуг хийх вэ?

Tuesday, December 14, 2010

Үнэр

Хуучин цонх, тагтан дээрээс харахад, хэний ч юм нэртэй гудмаар алхан явахад, холхи газрын бүх л чимээ сонсогдоно. Эдгээр хэсэг газраар сайрхан холхиход бүх л зүйлээс өөрийнх нь гэсэн янзан бүрийн үнэр ханхална. Хаврын үнэр, зуны үнэр, намрын үнэр, өвлийн үнэр бүгдээс их л сайхан мэдрэмж мэдрэгдэнэ.
Хавар гудмаар алхан явахад нэг л нойтон, уйтай үнэр. Бороо, цас нартай холилдон орох үед үнэртээд л баймаар.

Зун өглөө эртлэн босоод, цонхоо онгойлгоход, шувуудын жиргээ сонсогдоно. Түүний хажуугаар мэдээж нөгөө үнэр, цэнгэг агаар, нэг л нам жим амьсгалахад уужим сэтгэгдэл төрнө. Амьсгалаад зогсоод л баймаар сайхан үнэр. Хур бороо орох үед нэвширтлээ норон, ус туучаад, хашгичаад хамаг хурдаараа гүйх үнэхээр гоё. Эсвэл хүсч, хүсч авсан шүхэрээ аваад, цуваа өмсөөд алхаад л баймаар, алхаад л баймаар. Орой болно, орой харин зуны шөнийн үнэр үнэртэнэ, нэг л гоё ногоон үнэр.

Намрын өдөр нозоорон салхинд гарна. Навчис унана. Хүмүүсийн амьсгалах чимээ нэг л ганцаардмал, царай бас хөдөлгөөн бүр нь аажуухан удаан, үргэлжлээд л байхаар юм шиг.

Өвөл боллоо. Өнөөдөр өвлийн нэгэн өдөр. Хүмүүсийг ажил эсвэл хичээлээсээ тарах үед жавар тэднийг гарч ирэхийг хүлээнэ. Тэд дулаацахыг хүсдэг байх...
Энэ үед дулаан хувцсаа өмсөөд ямар нэгэн зорисон газарлуугаа тайван гэгч нь алхахыг хичээнэ. Ороолт, малгай хоёроор сайтар зэвсэглэсэн тохиолдолд нүүр даарна л гэж байхгүй. Ингээд зорисон газраа ирэхэд хацрын дээд хэсэг, нүд хавицаа жижигхээн улаа бутарсан харагдана. Гоё ч юм шиг.
Өвлийн эд хүйтнээр хувцас эсвэл цагаан хэрэглэл гээд л ямар нэгэн зүйлсийг угаагаад гадаа хэцэн дээр тавиад болсон гэж үзсэний дараагаар оруулж ирэхэд тэндээс жинхэнэ өвөл ханхална. Өөр бас жижигхээн зугаалган дээр моддын доор түүдэг асаан суухад гарах үнэрийг мартаж бололхгүй.

Жаахан амьсгалсан ч гэсэн дээрх бүх үнэрийг би лав үргэлж үнэртэхийг хүсдэг.

Friday, November 26, 2010

Зүгээр л

Гарт баригдах зүйлгүй, хацарт нулимс тогтохгүй
Нүдэнд торох зүйлгүй, нүхэнд багтах зайгүй
Газарт оршихгүй, тэнгэрт байхгүй
Зүүдэнд хэн ч ирэхгүй, зүгээр л хоосон оргих шиг

Tuesday, November 23, 2010

Харисан хүн хоолтой хоцордог

Хар багын явдал
Харисан хүн
Хоолтой хоцордог нь
Хууль болсон
Цаг гэмээр

Хэний хүү
Хүний хүү, бүгд л адил
Хоолны төлөө
Хүн бүрийн тэмцэл
Болсон гэмээр

Хоёр нохой яс булаацалдах шиг
Хүний хүү хоол булаацалдана
Хоёр нохойноос илүүтэйгүүр
Хар санан хоосрон үлдэх мэт

Tuesday, November 2, 2010

Жагсаалтын дагуу

Сэрүүлгэний дуугаар
Шөнийн зүүдний хаалгыг
Хаян гарч ирээд
Хоёрын хүрдний тухай
Хоёр хоёрын зургаан хариутай
Сүрлэн байшиндаа сэрмээр
Хуучин дүрс хорогдсон
Толинд сүүдрээ харан
Салтганаж байгаад
Савж арагшаа унамаар
Сандлан дээрээсээ
Салбайж унтлаа инээмээр
Хийх юмгүй чамтай,
Хэнтэй ч юм тэнэмээр, дэмийрмээр
Хоёр талаас гүйж ирээд
Хоорондоо мөргөлдөж тоглох уу
Шүдэнз босгож тавиад
Ширээнээс үсэрч суух уу
Хажуугаар явсантай нь
Хар яр хиймээр
Шалтаг гарган хэнтэй
Хамаагүй хага хэрэлдмээр
Харин чамайг тэнэгтэхээр
Хагарч унтлаа, хашгирмаар
2008/02/23 17:51
:Сүүлд засвар оруулсан