Баяртай... бас Баяргүй...


Баяртай...
Баяргүй...
Сэтгэл хөдлөл
Урам зориг
Сайхан зүйлс
өнгөрсөн бүхэн
Гайхширал төрөх
Гайхах
Гудмаар алхах
Борооноор гүйх
Шалба норох
Баяртай...
Бас баяргүй

She said...

She said ... My mobile's battery low ...

The Notebook 1

Чамайг хэн санах вэ дээ
Хэн ч санахгүй...
Хааяа би энэ амьдралд яг л
Хог новш шиг байх юм... гэсэн тус тусдаа 2 мөрийг нэг кино үзэж байгаад өчигдөр сонслоо. Яагаад энэ 2,2 мөртийг сонсоод тэгээд бичиж аваад нийтлэж байгаан бүү мэд.
Бүх л киноны үйл явдлаас харах юм... Гэр бүлийн тухай, бүх зүйлсийн тухай, эцэг эх, үр хүүхэд, хамаатан садан, найз нөхөд гээд хэн ч бай өөрийн алдсан алдаагаа бусад хэн нэгэндээ нялзайхгүй байх. Энэ л бүх зүйлийн тэнцвэр, утга учир, мөн чанарыг илэрхийлдэг.
Заа тэр тийм биш байя гэхэд хэрвээ ийм зүйл болсон тохиолдолд алдаа гаргасан хэн нэгнийг эхний удаад, ойлгуулж хэлээд л, тайтгаруулмаар...

Араас нь бас нэг хэдэн үг санаанд орсон, хэзээ ч билээ хаа нэг газраас сонсож байсан. Утгагүй л үг л дээ.
Бүгдийн найз хэний ч найз биш... Юугсэн ч үг юм.

Бас нэг утга учир бүхий өгүүлбэр суваг эргүүлж байгаад сонслоо.
Хайрлаж хүндэтгэдэг хүн байсан ч гэсэн хамгийн хүндтэй хүн үгүй болохоор маш их... гэж байхад нь сувгаа сольсон.

Шөнө унтаж байх үеэр гэнэт сэрэн нойр хулжин зурагт асаав. 04-н цаг.
The Notebook эхэлж байна.

Сайхан кино хааяа нэг гарч байхад нь үзээд л нэг л хачирхалтай санагддым. Кинон дээр Noah Allie-тай танилцаж байх үеийн үйл явдал. Noah Allie-д, Чи намайг мэдэхгүй ч би өөрийгөө мэднэ гэж хэлдэг оновчтой үг...
Дүнгэж Noah, Allie 2 танилцсаны дараа зам дээр Noah Allie-д, Хүссэн зүйлээ хийж чадахгүй байна гэдэг хамгийн утгагүй зүйл гэж хэлээд хамтдаа машин зам дээр дээшээ харж хэвтээд гэрэл солигдохыг хардаг хэсэг.
Кино үзэх зуур бяцхан дракуланууд жингэнэлдэн нисэж намайг шимэх гэж оролдсон болоьч хоёрыг нь цааш нь харуулж амжсан. Харин өнөөдөр үлдсэн нэгийг нь анаж байгаад цааш нь харуулна даа.
Нар мандахын өмнөх хэд гурван зураг буулгаж амжсан...
Энэ үед бүх юм амар жимэр нам тайван гэсэн мөртлөө л миний дотор нэг л дүнсгэр.

Харилаа

Өнөөдөр ямар их мяарч байснаа анзаарлаа. Хөдөө маркын газар очиж жаахан юм хийхэд, тайван сайхан болж байна, толгой задрах гэж байсан байна.
Ямар их ядарсан байна аа гээд, унтаж амс хийе л гэж бодлоо. Харилаа

Надад байгаа

Надад байгаа, тэхдээ байхгүй, тэхдээ байгаа
Байдал даамжирвал, огт байхгүй, хэзээ ч олдохгүй, буцааж болохгүй хувилбар болно.
Надад байгаа, зөвхөн ганц л байгаа хувилбар...

Маргааш

Маргаашыг халит, мулит хэдэн 7 хоногийн өмнөөс төлөвлөсийн. Хэрэг гарган байж хийж байгаа нь энэ. Яалтай ч энэ өдрийн төлөвлөгөө бүтээсэй гэж үнэн сэтгэлээсээ хүсэж байна.
Хүсэлт, хүлээлт, хүрэлт...

Хэрвээ чи

Хэрвээ чи, хэрвээ чи
Хэдхэн хоногийн настай бол
Хамгийн эхэнд юуг хийх вэ?

Blogger Templates by Blog Forum