Tuesday, December 14, 2010

Үнэр

Хуучин цонх, тагтан дээрээс харахад, хэний ч юм нэртэй гудмаар алхан явахад, холхи газрын бүх л чимээ сонсогдоно. Эдгээр хэсэг газраар сайрхан холхиход бүх л зүйлээс өөрийнх нь гэсэн янзан бүрийн үнэр ханхална. Хаврын үнэр, зуны үнэр, намрын үнэр, өвлийн үнэр бүгдээс их л сайхан мэдрэмж мэдрэгдэнэ.
Хавар гудмаар алхан явахад нэг л нойтон, уйтай үнэр. Бороо, цас нартай холилдон орох үед үнэртээд л баймаар.

Зун өглөө эртлэн босоод, цонхоо онгойлгоход, шувуудын жиргээ сонсогдоно. Түүний хажуугаар мэдээж нөгөө үнэр, цэнгэг агаар, нэг л нам жим амьсгалахад уужим сэтгэгдэл төрнө. Амьсгалаад зогсоод л баймаар сайхан үнэр. Хур бороо орох үед нэвширтлээ норон, ус туучаад, хашгичаад хамаг хурдаараа гүйх үнэхээр гоё. Эсвэл хүсч, хүсч авсан шүхэрээ аваад, цуваа өмсөөд алхаад л баймаар, алхаад л баймаар. Орой болно, орой харин зуны шөнийн үнэр үнэртэнэ, нэг л гоё ногоон үнэр.

Намрын өдөр нозоорон салхинд гарна. Навчис унана. Хүмүүсийн амьсгалах чимээ нэг л ганцаардмал, царай бас хөдөлгөөн бүр нь аажуухан удаан, үргэлжлээд л байхаар юм шиг.

Өвөл боллоо. Өнөөдөр өвлийн нэгэн өдөр. Хүмүүсийг ажил эсвэл хичээлээсээ тарах үед жавар тэднийг гарч ирэхийг хүлээнэ. Тэд дулаацахыг хүсдэг байх...
Энэ үед дулаан хувцсаа өмсөөд ямар нэгэн зорисон газарлуугаа тайван гэгч нь алхахыг хичээнэ. Ороолт, малгай хоёроор сайтар зэвсэглэсэн тохиолдолд нүүр даарна л гэж байхгүй. Ингээд зорисон газраа ирэхэд хацрын дээд хэсэг, нүд хавицаа жижигхээн улаа бутарсан харагдана. Гоё ч юм шиг.
Өвлийн эд хүйтнээр хувцас эсвэл цагаан хэрэглэл гээд л ямар нэгэн зүйлсийг угаагаад гадаа хэцэн дээр тавиад болсон гэж үзсэний дараагаар оруулж ирэхэд тэндээс жинхэнэ өвөл ханхална. Өөр бас жижигхээн зугаалган дээр моддын доор түүдэг асаан суухад гарах үнэрийг мартаж бололхгүй.

Жаахан амьсгалсан ч гэсэн дээрх бүх үнэрийг би лав үргэлж үнэртэхийг хүсдэг.

No comments:

Post a Comment