Saturday, September 11, 2010

Мяа байна аа

Мяагийн мяагийн мяа байна. Толгой тархи өвдөөд бие тэнхээ нэг л хүнд, хөшингөтөө л, цаанаа нэг л зовиуртай. Явах суухаа мэдэхгүй болсон мэт л санагдаж байна. Магадгүй ядарсан юм болов уу...
Тэхдээ л би хийх ёстой гэсэн бодолтойгоор тохиолдол бүрийг алдахгүйгээр цаашаа явахыг хүсэн цаг хугацаа бүрийг ашигтайгаар өнгөрөөнө гээд, хүнд ямар нэг дэл сул зүйл ч гэсэн илүүдэхгүй гэж тунгаасан ч өөрийгөө чамласаар байна.
Тэгсэн мөртөө, тэгтлээ ихээр бас оролдохгүй байгаа юм шиг санагдах юм. Өөрөөс зарим нэг талаар илүү байгаа нэгнийг хараад би ч гэсэн үүнээс ч илүү байж чадна хэмээн зоригжуулан цааш алхах нь өөртөө жаахан ч гэсэн урам өгч байгаагийн илрэл болдог гэдэгт итгэж байна.
Зүгээр суулгүй ямар нэг зүйл хийх л ёстой юм шиг, хөдөлж л байвал санаа амар болохым. Толгой өвдөж байна, зовиуртай байна, яах вэ?

Thursday, September 2, 2010

Гэрлийн бүрхүүл

Бүрэг бүхний төгсгөл, энд
Бүрэнхийгээс ирсэн, эхэнд
Хүр хорхойн мөрөөдөл
Хүрэхийг хүссэн мөрөөдөл
Хар биш цагаанруу
Харанхуй биш гэрэлрүү л
Нүдээ анивчих бүрт харанхуй
Нээж байгаад тийшээ

Амьдралын хүрд нь энэ
Хүрд эргэнэ, амьдрал
Эхэнд нь үхэл, жаргал
Хүрд эргэнэ, амьдрал
Эцэст нь үхэл, жаргал

Дүнзэн байшингийн үүдэнд
Дэнгийн адил хүрэн, нүдэнд
Дээврээс дүүжилсэн бүрхүүл
Жирийн л харагдах гэрэл
Тойрон эргэлдэнэ, эрвээхэй
Төөрч явсан, эрвээхэй
Мөрөөдлөө олсон, үхэл
Мөрөөдлөө олсон, жаргал

Амьдралын хүрд нь энэ
Хүрд эргэнэ, амьдрал
Эхэнд нь үхэл, жаргал
Хүрд эргэнэ, амьдрал
Эцэст нь үхэл, жаргал
2008/06/30 00:19