Tuesday, November 2, 2010

Жагсаалтын дагуу

Сэрүүлгэний дуугаар
Шөнийн зүүдний хаалгыг
Хаян гарч ирээд
Хоёрын хүрдний тухай
Хоёр хоёрын зургаан хариутай
Сүрлэн байшиндаа сэрмээр
Хуучин дүрс хорогдсон
Толинд сүүдрээ харан
Салтганаж байгаад
Савж арагшаа унамаар
Сандлан дээрээсээ
Салбайж унтлаа инээмээр
Хийх юмгүй чамтай,
Хэнтэй ч юм тэнэмээр, дэмийрмээр
Хоёр талаас гүйж ирээд
Хоорондоо мөргөлдөж тоглох уу
Шүдэнз босгож тавиад
Ширээнээс үсэрч суух уу
Хажуугаар явсантай нь
Хар яр хиймээр
Шалтаг гарган хэнтэй
Хамаагүй хага хэрэлдмээр
Харин чамайг тэнэгтэхээр
Хагарч унтлаа, хашгирмаар
2008/02/23 17:51
:Сүүлд засвар оруулсан

No comments:

Post a Comment