Thursday, September 2, 2010

Гэрлийн бүрхүүл

Бүрэг бүхний төгсгөл, энд
Бүрэнхийгээс ирсэн, эхэнд
Хүр хорхойн мөрөөдөл
Хүрэхийг хүссэн мөрөөдөл
Хар биш цагаанруу
Харанхуй биш гэрэлрүү л
Нүдээ анивчих бүрт харанхуй
Нээж байгаад тийшээ

Амьдралын хүрд нь энэ
Хүрд эргэнэ, амьдрал
Эхэнд нь үхэл, жаргал
Хүрд эргэнэ, амьдрал
Эцэст нь үхэл, жаргал

Дүнзэн байшингийн үүдэнд
Дэнгийн адил хүрэн, нүдэнд
Дээврээс дүүжилсэн бүрхүүл
Жирийн л харагдах гэрэл
Тойрон эргэлдэнэ, эрвээхэй
Төөрч явсан, эрвээхэй
Мөрөөдлөө олсон, үхэл
Мөрөөдлөө олсон, жаргал

Амьдралын хүрд нь энэ
Хүрд эргэнэ, амьдрал
Эхэнд нь үхэл, жаргал
Хүрд эргэнэ, амьдрал
Эцэст нь үхэл, жаргал
2008/06/30 00:19

1 comment: